Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Москва хотноо болох Ялалтын баярын 80 жилийн ойд оролцож байна


Densmaa 2025-05-09 12:05

Ахмад дайчин С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 103 настай. Хөдөө нутагтаа үр ач нартайгаа, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж сууна

        Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэж өгсөн “Фронт” С.Цэгмид 2025 оны тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох Ялалтын баярын 80 жилийн ойд оролцож байна. Мөн түүнтэй нас чацуу 100 настай фронтын сувилагч Ц.Чимидцэрэн урилгаар оролцохоор явж байгаа юм. Ахмад дайчин С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 103 настай. Хөдөө нутагтаа үр ач нартайгаа, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж сууна. Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнаж байв. 

Үзсэн: 3426

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна