Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

ОХУ-д суралцаж буй монгол офицер, ахлагч нарын төлөөлөлтэй уулзлаа


Densmaa 2025-05-12 10:05

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны 25 академи, их, дээд сургуульд 400 орчим хүн цэргийн 30 гаруй мэргэжлээр суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ тус улсад суралцаж буй монгол офицер, ахлагч нарын төлөөлөлтэй уулзлаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх алба хаагчдыг Зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө цэргийн эрдэмд хичээнгүйлэн суралцахыг захилаа. Хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын гэрээний дагуу 2007 оноос ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад жил бүр 80-130 хүртэл цэргийн алба хаагч суралцдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны 25 академи, их, дээд сургуульд 400 орчим хүн цэргийн 30 гаруй мэргэжлээр суралцаж байна. Ерөнхийлөгч сонсогч нарын хамт Москва хотын “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит дурсгалын самбарт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Д.Сүхбаатар 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр энэ байшинд БНМАУ болон ЗСБНХУ-ын хоорондох найрамдлын гэрээ байгуулахад оролцсоны дурсгалд зориулан энэ самбарыг суурилуулсан байна.

Үзсэн: 2985

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна