Монгол Улсаас Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшжээ
Шагнал нь боловсролын салбарт тууштай зүтгэсэн, хүүхдүүдийн амьдралд бодит нөлөө үзүүлсэн багш нарыг хүндэтгэн алдаршуулах, тэдний мэргэжлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой
Монгол Улсаас Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянгыг нэр дэвшүүлжээ. Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутам “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ыг олгож ирсэн. Тус шагнал нь боловсролын салбарт тууштай зүтгэсэн, хүүхдүүдийн амьдралд бодит нөлөө үзүүлсэн багш нарыг хүндэтгэн алдаршуулах, тэдний мэргэжлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Тус шагналын хамрах хүрээг 2025 оноос өргөжүүлж Бангладеш, Бутан, Монгол Улс анх удаа багтсан байна.
Үзсэн: 3091
Tweet