Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна


Densmaa 2025-05-14 11:05

Төсөл хэрэгжүүлснээр эрсдэлтэй ачааг урьдчилан илрүүлж, гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг сайжруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой

ГЕГ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр "Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжүүлэх гэж байна. Гаалийн үйл ажиллагааны үр ашиг, эрсдэлийн удирдлагын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой энэхүү төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын тэргүүлэгч технологийн гурван байгууллагын  хамтарсан консорциум оролцоно. Тэд гаалийн туслах систем, нэгдсэн мэдээллийн хайлтын платформ бүхий хиймэл оюуны сервер зэрэг үйлчилгээний багц нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Төсөл хэрэгжүүлснээр эрсдэлтэй ачааг урьдчилан илрүүлж, гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг сайжруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой. Мөн цахим шилжилт, хилийн хяналтын чадавх сайжирч, мэдээлэлд суурилсан удирдлага, ил тод,  авлигаас ангид,  хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэхийн зэрэгцээ татварын орлогыг нэмж, хууль сахиулах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр болох юм.

Үзсэн: 3119

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна