академич Д.Цэрэнсодном агсны “Дуун ухааны өргөө”-г нээлээ
академич Д.Цэрэнсодном 2000 оны босгон дээр Ромын папаас “Ватиканы алт, мөнгөн медаль”-ийг хүртэж байсан хоёр монгол эрдэмтний нэг байжээ
Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Цэрэнсодном агсны “Дуун ухааны өргөө”-г нээлээ. Академич Д.Цэрэнсодном ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд 60 гаруй жилийн турш эрдэм судлалын ажил хийхдээ монгол бичиг соёлын үнэт өв болох Турфаны дурсгалууд, монгол ардын аман зохиол, “Монголын нууц товчоо”, Монголын бурхны шашны уран зохиол, уламжлалт анагаах ухааны судлалаараа нэрд гарсан эрдэмтэн юм. Тэрбээр олон улсын нэр хүндтэй шагнал буюу Алтай судлалын алтан медалийг билгүүн номч Б.Ринченээс 50 жилийн дараа хүртэж байсан билээ. Тэгвэл “Дуун ухааны өргөө”-ний нээлтийн үеэр, түүний хүү Ц.Сүмбэр урьд өмнө гарч байгаагүй нэгэн шинэ мэдээллийг зочидтой хуваалцсан юм. Тэр нь академич Д.Цэрэнсодном 2000 оны босгон дээр Ромын папаас “Ватиканы алт, мөнгөн медаль”-ийг хүртэж байсан хоёр монгол эрдэмтний нэг байжээ.
Үзсэн: 3915
Tweet