Элчин сайд Шэнь Миньжуань Өмнөговь аймагт ажиллав
Элчин сайд Шэнь Миньжуань Өмнөговь аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтад талархал илэрхийлж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Өмнөговь аймаг ажиллаж байна. Монгол Улсад 2023 онд элчин сайдаар томилогдсоноос хойш Өмнөговь аймагт хийж буй анхны айлчлал бөгөөд Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт эхэлж буй түүхэн цаг мөчтэй давхцаж байгаараа онцлог айлчлал боллоо. Тус албан уулзалтаар хоёр тал цөлжилттэй тэмцэх, хил орчмын аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Элчин сайд Шэнь Миньжуань Өмнөговь аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтад талархал илэрхийлж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
Үзсэн: 2280
Tweet