"Хунт нуур" балет Монголын тайзнаа мэндэлсний хагас зуун жилийн ой тохиож байна

50 жилийн ойд зориулж, ОХУ-ын Буриадын театрын 60 уран бүтээлчтэй хамтран үзэгчдийн хүртээл болгохоор театрын уран бүтээлчид бэлтгэл ажилдаа оржээ
"Хунт нуур" балет Монголын тайзнаа мэндэлсний хагас зуун жилийн ой тохиож байна. Тодруулбал, уг балетыг 1975 оны зургаадугаар сарын 28-нд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн шагналт балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр толилуулж байсан юм. Удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун, хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Зууны манлай балетчин, ардын жүжигчин Ю.Оюун нар амилуулжээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр түүхт 60 жилийнхээ ойд зориулж, “Хунт нуур” балетыг 32 хунтайгаар анх удаа толилуулж сонгодог урлагийн түүхийн хуудаснаа нэгэн тод мөр үлдээсэн билээ. 50 жилийн ойд зориулж, ОХУ-ын Буриадын театрын 60 уран бүтээлчтэй хамтран үзэгчдийн хүртээл болгохоор театрын уран бүтээлчид бэлтгэл ажилдаа оржээ.
Үзсэн: 1733
Tweet