“Монгол Улсын нисэх хүчний 100 жил” шуудангийн шинэ маркийг худалдаанд гаргалаа

ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн "Ю-13" онгоц 1925 оны энэ өдөр манай нутаг дэвсгэрт газардсан түүхтэй ажээ
Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монгол шуудан” ХК хамтран “Монгол Улсын нисэх хүчний 100 жил” шуудангийн шинэ маркийг худалдаанд гаргалаа. ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн "Ю-13" онгоц 1925 оны энэ өдөр манай нутаг дэвсгэрт газардсан түүхтэй. Энэ ойг тохиолдуулан Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Ц.Нямхүүгийн бүтээсэн нэг блок маркт Монгол Улсад анх газардсан "Юнкерс-13" онгоц, агаарын хөлөг, цэрэг, тээврийн үйл ажиллагаа, дэд бүтэц, байлдааны онгоц дүрсэлжээ. Мөн чимэглэл хэсэгт агаарын цэргийн сөнөөгч, байлдааны Миг-21, Ми-24 нисдэг тэрэг, агаарын тээвэрт нислэг гүйцэтгэж байсан Ан-2, Ан-24/26, олон улсын нислэг хийж байсан, агаарын Ил-14, Ту-154 хөлөг болон нисэхийн дэд бүтцийн бүрдэл хэсгүүд болох нислэгийн удирдлагын төв, радар, агаарын навигац, “Буянт-Ухаа” нисэх буудал болон соёлын өвөөр бүртгэгдсэн зорчигч терминал, хөөрч буух зурвас зэрэг байгууламж дүрсэлжээ.
Үзсэн: 1797
Tweet