“Эрүүл мэндийн төлөөх нэг дэлхий” сэдвийн дор Женев хотноо хуралдав
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулав
“Эрүүл мэндийн төлөөх нэг дэлхий” сэдвийн дор Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 78 дугаар чуулганд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгч оролцов. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх видео мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр дэлхий нийтийг хамарсан "КОВИД-19" цар тахлын сургамжаас улбаалан ДЭМБ-аас санаачилсан Цар тахлын эсрэг хэлэлцээрийг энэхүү чуулганаар батлахын ач холбогдлыг тэмдэглэж, олон талт хамтын ажиллагааны үүрэг улам бүр нэмэгдэж буй өнөө цагт ДЭМБ-ын байр суурийг улам бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэн хөгжүүлэхэд гишүүн улс бүрийн оролцоо чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн чуулганы үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’у Пиукалатай хоёр талын уулзалт хийж, эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмийн чанар, аюулгүй байдлын талаарх цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Үзсэн: 2730
Tweet