Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэнтэй уулзлаа
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах “Алтан хайч-2025” тэмцээнд хамтран ажиллаж, туршлагаасаа хуваалцахаар тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэнтэй уулзлаа. Уулзалтаар Австрали Улстай хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Тухайлбал, UGG зэрэг ноосны чиглэлийн дэлхийн томоохон брэндтэй хамтарч ажиллах боломж бий эсэх дээр харилцан санал солилцов. Түүнчлэн мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өртөгийг нэмэгдүүлэх, хаягдалгүй ашиглах, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, сурталчлан таниулах, тэдгээрийг эзэмшсэн залуучуудыг урамшуулах зорилгоор Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах “Алтан хайч-2025” тэмцээнд хамтран ажиллаж, туршлагаасаа хуваалцахаар тохиролцлоо.
Үзсэн: 3942
Tweet