Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Хөвсгөл аймагт “Хүүхэд нас-Амжилт, бахархал” хүндэтгэлийн үйл ажиллагаа болов


Densmaa 2025-06-02 10:06

Хөвсгөл аймгийн сурагчид уг хичээлийн жилд нийт 192 медаль үүнээс 72 алт, 57 мөнгө, 62 хүрэл хүртсэн байна. Тус аймаг нийт 50 мянган хүүхэдтэй ажээ

Хөвсгөл аймагт хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр  “Хүүхэд нас-Амжилт, бахархал” хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэл нь хоймор нутгийнхаа сурлага, урлаг, спортын амжилтаар манлайлан, бусдыгаа үлгэрлэн дагуулж буй шилдэг хүүхдүүдийг алдаршуулах, урамшуулан дэмжих зорилготой юм. Энэ хичээлийн жилд амжилт гаргасан 190 хүүхдийг шагнаж, нийт 38 сая төгрөгийн урамшуулал олголоо. Хөвсгөл аймгийн сурагчид уг хичээлийн жилд нийт 192 медаль  үүнээс 72 алт, 57 мөнгө, 62 хүрэл хүртсэн байна. Тус аймаг нийт 50 мянган хүүхэдтэй ажээ.

Үзсэн: 2059

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна