Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

"Дэлхийн монголчуудын наадам" Брюссель хотноо боллоо


Densmaa 2025-06-30 02:06

Дэлхийн 30-аад орны 5000 гаруй монголчууд цуглаж нааджээ.

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл НҮТББ-аас санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ЕТГ, ГХЯ хамтран Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо Дэлхийн Монголчуудын наадмын 2025 оны 6 сарын 27-29-нд зохион байгууллаа. Европ тивээс гараагаа эхэлсэн Анхдугаар наадамд дэлхийн 30 орчим орноос 5 мянга гаруй Монголчууд хүрэлцэн дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.
Үндэсний бөх, сурын харваа, шагайн болон нумт харваа, Дээлтэй Монгол Наадам, үндэсний ба орчин үеийн урлагын тоглолтууд зэрэг өргөн олныг хамарсан олон арга хэмжээнүүд зохион байгуулжээ.
    Баяр наадмын үеэр үндэсний хоолны үйлчилгээ эрхлэдэг Монгол Улс болон Европ тивд суугаа бизнесийн эрхлэгчид асар ажиллуулсан нь наадамчин олны талархалыг хүлээсэн байна.
ХЧМЗ НҮТББ нь иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор НДЕГ-тай хамтран Сайн дурын даатгалд хамрагдах талаар мэдээллээр хангах ажлыг хийжээ.
Мөн Хилийн чанад дахь Монголчуудын ТББ-уудын Европ бүсийн уулзалт хэлэлцүүлэг амжилттай болсон байна.
"ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН НААДАМ" нь цаашид бусад тивүүдээр дамжин үргэлжлэн явагдах томоохон төсөл юм.

Үзсэн: 24261

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна