Япон улсын Накашибэцү хотын Эдийн засгийн хэлтсийн дарга Кэйта Ито нарын төлөөлөгчидтэй уулзав
“Манай улсын залуус Япон улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж шинэ технологи, ур чадвар эзэмших, хөдөлмөрийн хандлага, төлөвшилд суралцах нь чухал ач холбогдолтойг”-г онцлов
ГБХНХ-ын сайд Т.Аубакир Япон улсын Накашибэцү хотын Эдийн засгийн хэлтсийн дарга Кэйта Ито нарын төлөөлөгчидтэй уулзав. Тэд манай улсын иргэдийг хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи, асаргааны чиглэлээр ажиллаж, суралцан, эзэмшсэн ур чадвар, мэргэшлийн хүрээнд эх орондоо эргэн ирж ажиллахад дэмжихэд хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв. ГБХНХ-ын сайд Т.Аубакир тэдний саналыг дэмжиж байгааг илэрхийлээд “Манай улсын залуус Япон улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж шинэ технологи, ур чадвар эзэмших, хөдөлмөрийн хандлага, төлөвшилд суралцах нь чухал ач холбогдолтойг”-г онцлов. Накашибэцү хотын үндсэн аж ахуй нь мал аж ахуй, сүү цагаан идээ боловсруулалт бөгөөд үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа технологийн дэвшил, сүүний чанар, тоо хэмжээгээрээ Япон улсдаа тэргүүлдэг байна.
Үзсэн: 5029
Tweet