Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын асраар 2.2 сая хүн зочлоод байна


Densmaa 2025-07-30 01:07

Үзэсгэлэнгийн “Их цагариг”-т “Дээлтэй Монгол” парадыг зохион байгуулж, Кансай бүсийн монгол, япон иргэд хамтран монгол бүжиг бүжиглэн, үндэсний хувцсаа танилцуулжээ

Японд болж буй  "Осака-Кансай экспо 2025" үзэсгэлэнгийн  Монгол Улсын асраар 2.2 сая хүн зочлоод байна. Монгол Улс энэ удаагийн үзэсгэлэнд “Монголын амар амгалан — Pax Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлыг танилцуулах үнэт үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын онцлог, боломжууд болон тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэж байна. Манай мэргэжилтэнгүүд "Монгол Улсыг Японы ард түмэн Монгол гэр, морин хуур, Асашёрюү их аварга, Хахуко их аварга нараар төсөөлөн орж ирдэг.  Мөн Монголд саяхан айлчилсан Эзэн хааны амссан ааруулыг ихээр сонирхож байна" хэмээн онцлов. Манай улсаас энэ удаагийн экспод МҮХАҮТ болон "Чингис хаан" үндэсний музейтэй хамтран оролцож байна. Мөн үндэсний өдөрлөгийн хүндэтгэлийн тоглолтод Соёлын элч Б.Болд-Эрдэнэ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Хүн” театрын уран бүтээлчид оролцож, уртын дуу, хөөмий, морин хуур, ятга, биелгээ зэрэг монгол уламжлалт урлагийн үзүүлбэрийг хүргэлээ. Үзэсгэлэнгийн “Их цагариг”-т “Дээлтэй Монгол” парадыг зохион байгуулж, Кансай бүсийн монгол, япон иргэд хамтран монгол бүжиг бүжиглэн, үндэсний хувцсаа танилцуулжээ.

Үзсэн: 5061

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна