Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн шилдэг дуурийн дуучдын шинэчилсэн чансааг тэргүүлжээ


Densmaa 2025-08-04 01:08

Монгол Улсын нэрийг дэлхийн урлагийн тавцанд өндөрт өргөсөн томоохон амжилт хэмээн салбарынхан онцолж байна

Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн нэрт баритон Э.Амартүвшин 7500 оноогоор дэлхийн шилдэг дуурийн дуучдын шинэчилсэн чансааг тэргүүлжээ. "Opera World" танилцуулгад дурдсанаар, Э.Амартүвшин 2024 онд хамгийн олон тоглолтод оролцож, эрэлттэй уран бүтээлчээр нэрлэгдэж, дэлхийн дуурийн дуучдын жагсаалтын эхэнд эрэмбэлэгдэж байгаа ажээ. Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн урлагийн төв болсон Итали, Австри, Франц, Их Британи улсад алдартай дуурийн театрын тайзнаа “Риголетто”, “Травиата”, “Кармен”, “Тоска” зэрэг сонгодог бүтээлд амжилттай дуулж, нэр хүндийг нь улам бататгажээ. Түүний тайзны ур чадвар, хоолойн цар хүрээ, хөгжмийн мэдрэмжийг олон улсын шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг бөгөөд Монгол Улсын нэрийг дэлхийн урлагийн тавцанд өндөрт өргөсөн томоохон амжилт хэмээн салбарынхан онцолж байна.

Үзсэн: 1545

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна