“Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт-Тогтвортой дэмжлэгт орчин бүрдүүлье”
Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдүүдийн гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол 72 хувиар, амьсгалын замын халдвараас шалтгаалсан нь 57 хувиар буурдгийг тогтоожээ
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног-ийг “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт-Тогтвортой дэмжлэгт орчин бүрдүүлье” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн улс орнууд 1992 оноос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоног хэмээн тэмдэглэж байна. Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдүүдийн гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол 72 хувиар, амьсгалын замын халдвараас шалтгаалсан нь 57 хувиар буурдгийг тогтоожээ. Монгол Улсын “Хүн амын хоол тэжээлийн байдал” судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллолт нь 60 хувь, 6-23 сартай хүүхдийн эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллолтын хувь 70 байсан нь 2017 оныхтой харьцуулахад харьцангуй багассан үзүүлэлт юм. Тиймээс цаашид эхийн сүүгээр хооллолтыг бүх түвшинд дэмжин ажиллах шаардлагатайг салбарынхан онцолж байна.
Үзсэн: 7204
Tweet