Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайд М.Игавахара Ховд аймагт ажиллаж байна


Densmaa 2025-08-06 10:08

Япон улсын Засгийн газраас "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт 22 төсөл хэрэгжүүлээд байна

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Олон улсын хөөмийн зургаадугаар наадмын нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүлж,  УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж болон Ховд аймгийн удирдах ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Япон улсын Засгийн газраас Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. Япон улсын Засгийн газраас "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт 22 төсөл хэрэгжүүлсэн. 23 дахь төслөө Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрыг засварлахад чиглүүлж, хөрөнгө оруулалт хийхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Төсөл хэрэгжсэнээр сурагчид эрүүл, тохилог орчинд амьдрах, хөгжих боломж бүрдэх юм. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа Япон улсын Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарч, хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Мөн элчин сайд М.Игавахара Мянгад сумын 10 мВт-ын Нарны цахилгаан станц, Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр гэргийн хамт Чандмань сумын түүхт 100 жилийн ойн баярт оролцохоор төлөвлөжээ.

Үзсэн: 7158

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна