Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа
Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ хэрээр ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд ачаалалтай ажилладаг
Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ хэрээр ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд ачаалалтай ажилладаг. Тус төвийн Яаралтай тусламжийн тасаг сард 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг. Улсдаа ганц нарийн мэргэжлийн, төрөлжсөн төвийн амбулаторийн барилга баригдаад 38 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өдөрт 1200 орчим хүүхэд үйлчлүүлдэг бол хүүхэд бүрийн ард 1-2 хүн дагаж явдаг гэвэл өдөрт 3500 орчим хүн зөвхөн амбулаториор үйлчлүүлдэг байна. Амбулаторийн ачааллыг бууруулахаар барьж буй барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авчээ. Ирэх сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар архаг ангилалд багтдаг хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосныг эргэж харах, ирэх онд санхүүжилтийг хүүхдэд ээлтэй байдлаар шийдвэрлэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэлээ.