Лхагва, 9-р сар 3, 2025 17:43:07
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 03-09-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо


Densmaa 2025-08-13 12:08

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая гаруй сурагч сурч, 110 мянга гаруй багш, ажилтан ажиллаж, 29 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орохоор байгаа ажээ

      Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөл, төсөвт олон нийтийн санал хэлэлцүүлгийн тухай, бүх шатны боловсрол сургалтын байгууллагын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудал, нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц зэрэг мэдээлэлтэй танилцаж, хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая гаруй сурагч сурч, 110 мянга гаруй багш, ажилтан ажиллах  юм. Мөн  29 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орохоор байгаа ажээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 3 мянга гаруй багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мянга гаруй багш, ажилтны орон тоо дутахаар байгаа дүн мэдээ гарсан нь элсэгчдийн тоо өссөнтэй холбоотой юм. Мөн улаанбурхан өвчний дэгдэлтийн тоо сүүлийн саруудад харьцангуй буураад байгаа хэдий ч эрсдэлийн үнэлгээгээр нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж дүгнэсэн тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх, нөхөн дархлаажуулалт зохион байгуулах чиглэл өгчээ. Хуралдаанаар хичээлийн жилийн бэлтгэлийг бүрэн хангах, багшийн сул орон тоог нөхөх хүрээнд хийж буй ажлуудаа эрчимжүүлэх, сургуулийн засвар, шинэчлэлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахыг холбогдох газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудад үүрэг болгожээ.

Үзсэн: 3823

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: