“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” гарч байна
Анхдугаар үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлч оролцож, уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт төрөл жанраар урласан 100 гаруй бүтээлээ танилцуулж байна
“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” Монголын Урчуудын эвлэлийн галерейд нээлтээ хийлээ. Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн бүтээлийг хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэж байжээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл хүүхэлдэй ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг таних, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүрэг гүйцэтгэсээр байна. Манай улсад хүүхэлдэйн урлал 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжсөн. Энэхүү үзэсгэлэн хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас гадна уламжлалт өв соёл ба орчин үеийн ололт амжилтуудыг холбосноороо онцлогтой. Анхдугаар үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлч оролцож, уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт төрөл жанраар урласан 100 гаруй бүтээлээ танилцуулж байна.
Үзсэн: 5141
Tweet