Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Дайчин тугийн аялал үйл ажиллагаанд нийт 2500 орчим алба хаагч, хүүхэд залуус хамрагджээ


Densmaa 2025-08-22 03:08

...

Энэ жил Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээс тус ойг тэмдэглэн өнгөрөөх олон ажил, үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Эдгээр ажлын үргэлжлэл болж ахмад үеийн баатарлаг тэмцэл, дайчин уламжлалыг сурталчлах зорилгоор тус дайнд оролцсон МАХЦ-ийн нэгтгэл ангиудын Байлдааны тугийг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллага, нэгтгэл, ангиудаар аялуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Мөн тус үйл ажиллагааг олон улсын хүүхдийн Найрамдал, Нарс, Сансар болон Галакси зусланд зохион байгуулсан юм. Энэ үеэр зуслангийн удирдлага болоод хүүхдүүд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ арга хэмжээ нь чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзлийг бие болгох зорилготой. Дайчин тугийн аялал үйл ажиллагаанд нийт 2500 орчим алба хаагч, хүүхэд залуус хамрагджээ.

Үзсэн: 3477

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна