Олон улсын эмэгтэйчүүдийн төлөөлөл Сэлэнгэ аймагт ажиллалаа
Олон улсын эмэгтэйчүүл Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын нөхөн сэргээх төв болон Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах кабинетын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган”-д оролцож буй олон улсын төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллалаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Ундрам нарын урилгаар тус чуулганд оролцож буй Англи Улсын Хааны Хүүхдийн төсөл, хөтөлбөр хариуцсан сангийн тэргүүн хатагтай Yvonne-Abba-Opoku AGG, Ирланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар шинээр томилогдоод буй хатагтай Cara Dem нар зочилсон юм. Тэд аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын нөхөн сэргээх төв болон Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах кабинетын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Зочид энэ үеэрээ олон улсын хүүхэд хамгааллын үйлчилгээ, нөхөн сэргээх болон сэргээн засах эмчилгээний үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар холбогдох албаныхантай санал солилцов.
Үзсэн: 1858
Tweet