Цахим визийн системээр 41 улсын 12681 иргэнд виз олголоо
Энэ оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 135 улсын 36483 гадаадын иргэн байна
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн долоодугаар сард гадаадын 4811 иргэнд визийн зөвшөөрөл, 3102 иргэнд виз, цахим визийн системээр 41 улсын 12681 иргэнд виз олголоо. Мөн цахим үйлчилгээний нэгдсэн системээр 25335 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийджээ. Мөн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, визийн хугацааны сунгалт зэрэг асуудаар 8300 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгөв. Энэ оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 135 улсын 36483 гадаадын иргэн байна.
Үзсэн: 1151
Tweet