Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төсөл хэрэгжүүлэх гэж байна


Densmaa 2025-08-27 11:08

Гэрт амьдарч буй 1385 айлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан ЧИП төсөлд хамруулж, ирэх сарын 30-нд 1385 айлыг дулаалах материал нийлүүлж дуусна

        Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төсөл хэрэгжүүлэх гэж байна. Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот 5000 орчим айл өрхийг стандартын дагуу дулаалж, цаашид хийн түлш рүү шилжүүлнэ. Үүнээс гэрт амьдарч буй 1385 айлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан ЧИП төсөлд хамруулж, ирэх сарын 30-нд 1385 айлыг дулаалах материал нийлүүлж дуусна. Улмаар нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд хийн халаалтын технологийг нэвтрүүлэх, түгээх замаар агаарын бохирдлыг багасгана” гэв. ЧИП төсөл нь уламжлалт нүүрс шатаалтад суурилсан халаалтыг орлуулах, дулаан, агаарын чанарыг сайжруулах зорилготой "Монгол гэрийн дулаалга, халаалт ба агаар сэлгэлтийн багц" юм. НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нийслэлийн агаарын бохирдлыг багасгах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагааг эхлүүлсэндээ талархалтай байгаагаа илэрхийллээ.

Үзсэн: 4485

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна