Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Болгарын Софи хотноо жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна


Densmaa 2025-09-01 11:09

Тэмцээний гурав дахь өдөр манай зургаан бөх дэвжээнд гарснаас алт, хүрэл медаль хүртлээ

       Болгарын Софи хотод үргэлжилж буй жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр манай зургаан бөх дэвжээнд гарснаас алт, хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, охидын 57 кг-ын жинд “Виннер” клубын тамирчин М.Цэндбазар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр финалд Японы бөх Нонока Ямакаваг юүкогоор ялснаар дэлхийн аваргад түрүүлэв. Эхний гурван өдрийн дараа Монголын баг нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар зургаадугаар байрт жагсаж байна. Тэмцээн хөвгүүдийн -90, +90, охидын -70, +70 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Н.Амартүвшин, Г.Мөнхбагана, Ж.Дэлгэр, Б.Тэргэлнаран нар дэвжээнд гарна.

Үзсэн: 2814

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна