“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” эхэллээ
2025 оны есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээг зохион байгуулж байна.
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Жолла мужийг тусгайлан танилцуулж байгаагийн зэрэгцээ, 84 аж ахуй нэгж байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

Мөн Солонгос улсын нэрийн хуудас болсон таеквондогийн үзүүлбэр, уламжлалт бүжиг, үндэсний хөгжмийн тоглолт, фьюжн хөгжмийн тоглолт, K-POP бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулна. Түүнчлэн K-POP дуучид тайзнаа гарч, Монгол фенүүддээ зориулсан томоохон хэмжээний тоглолт зохион байгуулагдана. Тоглолтод Goblin, Moon lovers, Descendants the sun зэрэг Олон ангит киноны дуугаар танигдсан артист Punch болон The Ade амьд хөгжмийн хамтлаг, “Gugak” ардын бүжгийн хамтлаг, Shining youth бүжгийн хамтлагийн уран бүтээлчид оролцох юм.
Мөн энэ үеэр K-FOOD амталж, K-BEAUTY- бүтээгдэхүүнийг сонирхон, “Хэн хурдан идэх вэ” тэмцээн болон уламжлалт тоглоом (дагжи, цагариг шидэх гэх мэт) гэх мэт олон олон сонирхолтой уралдаан тэмцээнд оролцох боломжтой.



Үзсэн: 3954
Tweet