Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Агуу теноруудын тэмцээн”-ний тэргүүнээр тодров


Densmaa 2025-09-10 11:09

Эх орноо төлөөлөн оролцсон ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч 25 дахь удаагийн наадмын тэргүүн тенороор шалгарчээ

         Польшийн Шчэцин хотын Хелена Майданецийн нэрэмжит театрт “Агуу теноруудын тэмцээн” 25 дахь удаагаа болж өндөрлөлөө. Тус уралдааны хоёрдугаар шатанд Монгол, Польш, Испани, БНХАУ, Беларусь, БНСУ зэрэг орны шилдэг тенорууд өрсөлдсөн байна. Эх орноо төлөөлөн оролцсон ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч 25 дахь удаагийн наадмын тэргүүн тенороор шалгарчээ. Түүнчлэн тус уралдааныг санаачлагч Яцек Нежыховскийн нэрэмжит тусгай шагналыг хүртэв. Мөн “Дуурийн урлагийн нэрийн өмнөөс” рыцарь цолоор өргөмжлөгдөж, хүндэт Kawaler de Crescendo хэмээх нэр хүртсэн нь онцлох үйл явдал болжээ.  Энэ удаагийн уралдааны дэд байрт Польш, гутгаар байрт Испанийн дуучин шалгарчээ.

Үзсэн: 2881

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна