Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Швейцарын Цюрихийн Риетберг музей Монголын соёлыг онцоллоо


Densmaa 2025-09-10 11:09

Монголын нүүдэлчдийн сэтгэлгээ, урлаг, уламжлалт ахуйг илэрхийлсэн үйл ажиллагаа боллоо

Швейцарын Цюрихийн Риетберг музей Монголын соёлыг онцоллоо. Цюрих хотод жил бүр зохион байгуулдаг “Музейн урт шөнө” хэмээх соёлын наадмын хүрээнд тус хотын нэр хүндтэй музейнууд шөнийн 2 цаг хүртэл ажиллаж, иргэдэд үзэсгэлэн, үйл ажиллагааг хямдралтай үнээр толилуулдаг уламжлалтай юм. Монгол Улсаас Швейцарт суугаа Элчин сайдын яам, Риетберг музей, “Мандах Наран” ТББ хамтран зохион байгуулсан энэ өдөрлөгт Цюрих хотын 4000 орчим иргэн хүрэлцэн ирж, Монголын нүүдэлчдийн сэтгэлгээ, урлаг, уламжлалт ахуйг илэрхийлсэн үйл ажиллагаанд оролцлоо. Үүнд “Монголчууд: Хоёр цаг хугацаа” олон улсын үзэсгэлэнгээс сэдэвлэсэн амьтдын дүрс бүхий уран зургийн сургалт, морин хуур, уртын дуу, ардын бүжгийн үзүүлбэр, мөн уламжлалт монгол гэрийн танилцуулга багтжээ.

Үзсэн: 6581

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна