Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Оттава хот дахь монгол сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлт боллоо


Densmaa 2025-09-10 11:09

Энэ жил сурагчид монгол хэл, монголын түүх, үндэсний соёл, уламжлалд суралцана

Канад Улсын нийслэл Оттава хот дахь монгол сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлт боллоо. Тус сургууль нь Оттава-Карлтон дүүргийн сургуулийн зөвлөлийн дэргэд бага, дунд боловсролын олон улсын болон уугуул хэлний хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жил сурагчид монгол хэл, монголын түүх, үндэсний соёл, уламжлалд суралцана. Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос Хилийн чанад дахь монгол хэлний багш нарт зориулан Гадаад харилцааны яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран 2024-2025 онд зохион байгуулсан мэргэжил, арга зүйн цахим сургалтад хамрагдаж, амжилттай суралцсан багш Б.Ган-Очирт батламж гардууллаа. “Дэлхийн монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад зориулсан эх хэлний сургалтыг дэмжих, хилийн чанадад өв уламжлал, соёлоо хадгалах Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд Канад дахь монгол сургуулиуд чухал хувь нэмэр оруулж байна. 

Үзсэн: 6549

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна