Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт
“Ижил хөдөлмөрт ижил цалин олгох” эрх зарим оронд харилцан адилгүйг хэлэлцэв
Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө болж байна. Чуулга уулзалт “Ажиллах хүч бүрдүүлэгч эмэгтэйчүүд: Цалингийн зөрүүг арилгах нь” хуралдаанаар үргэлжилж, “Ижил хөдөлмөрт ижил цалин олгох” эрх зарим оронд харилцан адилгүйг хэлэлцэв. Тухайлбал эмэгтэйчүүд түлхүү ажилладаг салбарт бага цалин өгч, заримдаа хөлс тооцдоггүй хандлага нь тэднийг ядууруулах нэг шалтгаан болдог. Газар зүйн байршил, улс орны соёл, эдийн засгийн байдлаас хамаараад үнэлгээ сайн ажлын байранд эрчүүд ажилладаг нь санхүүгийн эрх чөлөөг боомилж, шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүд манлайлахад саад болдог. Монголын уул уурхай, барилгын харьцангуй цалин сайн ажлын байранд эрчүүд голдуу ажилладаг нь энэ ялгааг даамжруулдаг жишээг УИХ-ын гишүүн Б.Жаргалан дурдаад, энэ мэт асуудалд анхаарах нь чухал хэмээв.
Үзсэн: 6501
Tweet