“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо
Шилдэг номын үзэсгэлэн “Уншсан номоо солилцъё, хандивлая” аян зэрэг иргэд олон нийтэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулав
Жил бүрийн хавар болон намар улс орон даяар зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”-ийн намрын баярыг 21 аймгийн Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын газар, орон нутгийн соёл, урлагийн байгууллага, сумдын соёлын төв, номын сангийн үйл ажиллагаанд тулгуурлан аймаг, сумдын төв талбайд, Нийслэлийн Соёл, урлагийн газар харьяа соёл, урлагийн байгууллагуудын оролцоотой нийслэлийн хэмжээнд тус тус зохион байгууллаа. Номын баяраар уламжлал ёсоор нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ном, зохиолын дүрийн баатруудын хувцастай баярын жагсаал, зохиолчид болон хэвлэлийн газруудын номын худалдаа, зохиолчдын уулзалт, шүлэг яруу найргийн уншлага, шинэ номын худалдаа, шилдэг номын үзэсгэлэн “Уншсан номоо солилцъё, хандивлая” аян зэрэг иргэд олон нийтэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулав.
Үзсэн: 2700
Tweet