Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд оролцлоо


Densmaa 2025-09-24 12:09

Манай улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн юм

        Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд оролцлоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бербок нар өндөр түвшний хуралдааныг нээн үг хэлж, дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад НҮБ-ын гүйцэтгэж буй үүрэг, улс орнуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов. Түүнчлэн төр, нийгмийн зүтгэлтнүүд НҮБ-ын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил болон хүний эрхийн асуудлаарх үүргийн талаар дүгнэлт хийн санал бодлоо хуваалцав. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэн батлуулсан. Манай улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн юм.

Үзсэн: 3185

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна