Япон Улсын Софиа Их сургуулийн сувилахуйн багш, оюутнуудын төлөөлөл Дорноговь аймагт зочиллоо
Монгол, Японы эрүүл мэндийн салбарын сувилахуйн тусламж үйлчилгээний талаар санал солилцсон байна
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Софиа Их сургуулийн сувилахуйн багш, оюутнуудын төлөөлөл Дорноговь аймагт зочиллоо. Японы Софиа Их сургуулийн Сувилахуйн сургуулийн профессор Яае Яшино багшаар ахлуулсан шилдэг 12 оюутнууд, тус сургуулийн профессор Нахоко Окамото, Япон Улсад ажиллаж амьдарч буй Дорноговийн Анагаахын сургуулийн төгсөгч М.Хулан нар дөрвөн өдрийн турш тус сургуульд ажиллаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж оюутнуудад гэрийн асаргаа сувилгаа, жирэмсэн үеийн асаргаа сувилгаа, хүүхдийн хүчирхийлэл, эрүүл амьдралын хэв маяг, яаралтай тусламжийн үеийн асаргаа сувилгаа зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Монгол, Японы эрүүл мэндийн салбарын сувилахуйн тусламж үйлчилгээний талаар санал солилцсон байна.
Үзсэн: 2261
Tweet