Монголын баг тамирчид “Гоёл Кашмер” компанийн урласан хувцас өмсөхөөр болжээ
Монголын тамирчид үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаар Милан хотын цэнгэлдэх хүрээлэнд алхах аж
Италийн Милан, Кортина хотод хөшгөө нээх өвлийн спортын XXV наадам эхлэхэд 128 хоног үлдлээ. Энэхүү наадамд Монголын баг тамирчид биатлон, гүйлтийн цана, тэшүүр, уулын цанын төрөлд эрх авахаар өрсөлдөж байгаа юм. Тэгвэл “Милан-Кортина 2026” наадмын нээлтийн ёслолд жагсах Монголын баг тамирчид “Гоёл Кашмер” компанийн урласан хувцсыг өмсөхөөр болжээ. Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Тиймээс энэ удаа Монголын тамирчид үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаар Милан хотын цэнгэлдэх хүрээлэнд алхах аж.
Үзсэн: 1713
Tweet