Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүнийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2025-10-03 11:10

ТИКА-ийн шугамаар ирэх жил хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын саналыг тусгаж, дээд байгууллагадаа уламжлахаар болов

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн БНТУ-ын Хамтын ажиллагаа, Зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүнийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ТИКА нь Монгол Улстай олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн бөгөөд 2004 оноос хойш 900 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ТИКА-ийн дэмжлэгээр УИХ-ын Тамгын газрын архив, номын санг цахимжуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны туршлагаа хуваалцсан байна. Улмаар цаашид үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, хиймэл оюун ухаанд тулгуурласан цахим аудитыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналаа илэрхийлжээ. ТИКА-ийн шугамаар ирэх жил хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын саналыг тусгаж, дээд байгууллагадаа уламжлахаар болов. 

Үзсэн: 3801

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна