Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

"Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна


Densmaa 2025-10-03 12:10

Гавж Д.Нямсамбуу “Хүний тархи, сэтгэл зүйд бясалгалын үзүүлэх нөлөөний талаархи судалгааны тойм" илтгэл тавилаа

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, Гэвш Лхаарамба Д.Жавзандорж: Шинжлэх ухааны судалгаа, ололт амжилтан дээр Буддизм-д байгаа олон арга хүний аз жаргал, амар амгаланг бий болгох энэ судлагдахуунуудыг хослуулж хөгжүүлэх юм бол ирээдйүд бидний амьдралд хэрэгтэй олон зүйлийг бий болгоход илүү дөхөм, амар болно гэж үзэж байна. Тэр тусмаа Буддизм-д байгаа сэтгэл судлал бол өргөн цар хүрээтэй, дэлгэр байдаг. Үүн дээр шинжлэх ухааны бусад салбаруудыг Буддизм-д байгаа сэтгэл судлалтай хослуулснаар энэ үр дүн гарна гэж үзэж байна. ШУА, МҮОНРТ, МБШТөв Гандантэгчэнлин хийд хамтраад “Буддизм ба Шинжлэх ухаан” нэвтрүүлэг цувралаар явуулж эхэлсэн. Энэ хурлын дараа бид дахин хуралдаж цаашдын судалгаагаа ямар төвшинд, аль чиглэлд хандуулах вэ гэдгээ дүгнэж, ярилцаж шийднэ.
Буддын гүн ухаан ба орчин үеийн шинжлэх ухааны уялдаа холбоог судлах уг хуралд гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэд, судлаачид оролцож шинэлэг санаа, судалгааны үр дүнгээ хуваалцаж байгаа юм.
 
Гавж Д.Нямсамбуугийн илтгэлээс...
Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу “Хүний тархи, сэтгэл зүйд бясалгалын үзүүлэх нөлөөний талаархи судалгааны тойм" илтгэл тавилаа. Физиологи, биологийн түвшинд: Хэдхэн минутын бясалгал анхаарлыг төвлөрүүлж, нэг сарын турш тогтмол хийхэд анхаарал сарних нь багасаж, сэтгэл хөдлөлийн зохицуулалт сайжирч байгааг тогтоожээ.
Сэтгэл зүйн хувьд: Бясалгал нь стресс, ядаргаа, халширлыг бууруулж, амьдралын эерэг хандлагыг нэмэгдүүлдэг. Энэ нь эсийн насжилтад хүртэл нөлөөлөх эерэг өөрчлөлт үзүүлж байна. Эрүүл мэндийн үр дүн: 4 жилийн хугацаанд 2000 гаруй хүн дээр хийсэн судалгаагаар мигрен, нойргүйдэлд өндөр үр дүн үзүүлж, сэтгэл санааны тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлжээ. Тэрбээр бясалгал нь сөрөг сэтгэл хөдлөлийг багасгаж, амар амгалан байдлыг төлөвшүүлдэг гэдгийг онцлон тэмдэглэлээ.
 

Үзсэн: 4364

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна