Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-11-2025
монгол

Шинэ мэдээ

Японы "Озава тент" компаний төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллалаа


Densmaa 2025-10-06 10:10

Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас Шизүоко мужтай урд нь гурвалжин будаа тариалах ажилд хамтран амжилттай ажиллаж байна

       "JICA" олон улсын байгууллага, Японы "Озава тент" компаний төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллалаа. "Озава тент" компани нь Япон улсын Шизүока мужид үйл ажиллагаа явуулдаг 90 жилийн түүхтэй. Аж ахуй, хөдөө аж ахуйн зориулалттай майхан материал бүхий байгууламж, агуулах, граж зэргийг үйлдвэрлэдэг. Тус материал нь барихад хялбар, өнгө үзэмж сайтай, -40 градусын хүйтэнд тэсвэртэй, 10-15 жилийн баталгаатай гэдгээрээ онцлог. Цаашид Сэлэнгэ аймгийн тухайд тус компанитай хамтран ажилласнаар газар тариалангийн томоохон техникийн граж, будаа тариа,  ногооны агуулах зэргийг хялбар бөгөөд зардал багатайгаар шийдэх боломж бүрдэх юм. Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас Шизүоко мужтай урд нь гурвалжин будаа тариалах ажилд хамтран амжилттай ажиллаж байна.

Үзсэн: 2652

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна