“Дэлхийн хүнсний өдөр”-ийг Монголд тэмдэглэв
НҮБ-аас 2025 оны “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэхээ зарлав
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийг Монголд тэмдэглэлээ. НҮБ-аас 2025 оны “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэхээ зарласан юм. Тэгвэл эл өдрийг угтан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Энэ үеэр НҮБ-ын ХХААБ-аас хамтран хэрэгжүүлсэн ажлуудын бодит үр дүн, ололт амжилтыг онцлон танилцуулсанаас гадна өртөг шингээсэн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, шинэ технологи болон инновацыг нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилтийг дэмжиж байв. Түүнчлэн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан хүүхэд, залуус, оюутан, залуу судлаачидын дунд зохион байгуулсан “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” сэдэвт эсээ бичлэг, Хүнсний аюулгүй байдал-Стандарт эрдэм шинжилгээний бүтээлийн болон “Хүнс, хөдөө аж ахуйн өв соёл-Залуусын нүдээр” богино дүрс бичлэгийн уралдаанд шалгарсан шилдгүүдийг зарлалаа.
Үзсэн: 3159
Tweet