Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Япон Улсын Чиба Технологийн их сургууль iPad хандивлалаа


Densmaa 2025-10-08 11:10

Хандивын ажлыг тус сургуулийн хүндэт профессор, Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизу Такэнори санаачлан зохион байгуулжээ

Япон Улсын Чиба Технологийн их сургууль Улаанбаатар хотын алсалсан дүүргийн 16 сургууль, Архангай, Увс, Төв аймгийн нийт 28 сургуульд 800 ширхэг iPad хандивлалаа. Тус их сургууль энэ оны нэгдүгээр сард мөн 550 ширхэг iPad хандивласан бөгөөд нийт 1350 төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгоод байна. Чиба Технологийн их сургуулийн гүйцэтгэх захирал Маэда Шюсаку, “Энэхүү хандив нь Монгол Улсад мэдээллийн технологийн боловсролыг дэмжих, сурагчдын дижитал чадварыг нэмэгдүүлэх, боловсролын тэгш хүртээмжийг хангахад хувь нэмрээ оруулах зорилготой юм” гэлээ. Хандивын ажлыг тус сургуулийн хүндэт профессор, Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизу Такэнори санаачлан зохион байгуулжээ. Төхөөрөмжийг зорилтот бүлгийн болон тусгай хэрэгцээт сурагчдын сургалтад ашиглах юм.

Үзсэн: 2230

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна