Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоко-г хүлээн авч уулзав
Н.Ито-гийн санаачилгаар Улаанбаатар хотноо Монгол, Японы хамтарсан “Ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэн дэлгэгдэж буйд баяр хүргэв
ГХСайд Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоко-г хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа хоёр талын үе үеийн төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтнүүд, ард иргэдийн сэтгэл, зүтгэлийн үрээр эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, ийнхүү харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буй гэв. Тэрээр Монгол, Японы соёл, урлагийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэнд, эмнэлгийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах зэрэг өргөн хүрээний салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд хатагтай Н.Ито-д талархал илэрхийлээд Н.Ито-гийн санаачилгаар Улаанбаатар хотноо Монгол, Японы хамтарсан “Ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэн дэлгэгдэж буйд баяр хүргэв. Н.Ито энэхүү хамтарсан үзэсгэлэнгээр дамжуулан Монгол, Японы найрсаг харилцаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг улам бүр гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй буй гээд цаашид эл чиглэлд үргэлжлүүлэн идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Үзсэн: 4546
Tweet