Завхан аймагт дэлхийн сансрын 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүллээ
Энэ жил "Сансарт амьдрахуй" агуулгын хүрээнд зохион байгуулж хүүхдүүд, насанд хүрэгчид шинжлэх ухааны ололт амжилтын сонирхолтой туршилтуудыг хийсэн байна
Завхан аймагт дэлхийн сансрын 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлж 1100 гаруй хүүхэд, насанд хүрэгч оролцжээ. Энэ жил "Сансарт амьдрахуй" агуулгын хүрээнд зохион байгуулж хүүхдүүд, насанд хүрэгчид шинжлэх ухааны ололт амжилтын сонирхолтой туршилтуудыг хийсэн байна. Өнгөрсөн жилийн сансрын 7 хоногт оролцож байсан хүүхдүүд энэ жил илүү туршлагатай төдийгүй шинжлэх ухааныг шимтэн сонирхон судлах эхлэл тавигдсан байна. Тэд сансар огторгуйн шинжлэх ухаанд дурлаж ирээдүйн инженер, сансрын нисгэгч болох мөрөөдлөө эхлүүлэх эхний алхамаа энэ үеэр хийж байв. Үйл ажиллагаанд сайн дурын 30 орчим хүүхэд хөтчөөр оролцож, үе тэнгийнхэн болон дүү нартаа зөвлөн тусаллаа. Энэ жилийн онцлог нь сансар судлалын талаар илүү гүнзгийрүүлэн танин мэдэж, хиймэл дагуул, нарны аймаг гэсэн 15 төрлийн туршилт, воркшопоор үйлчилсэн байна.
Үзсэн: 3271
Tweet