Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Хавдар судлалын тулгамдсан асуудал-2025” эрдэм шинжилгээний хурал боллоо


Densmaa 2025-10-20 10:10

ЭМС: "2025 оны төгсгөлд робот мэс заслын хагалгаа хийгдэж эхэлнэ" гэв

“Хавдар судлалын тулгамдсан асуудал-2025” эрдэм шинжилгээний хурал боллоо. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Орчин үеийн хавдар судлал өндөр түвшинд хүрсэн. Дүрс оношилгоогоор харагдахгүй хавдрыг эрт илрүүлэх оношлох боломжтой технологиудыг өдгөө ХСҮТ-д нэвтрүүлэх гэж байна гэв. Мөн 2025 оны төгсгөлд робот мэс заслын хагалгаа хийгдэж эхэлнэ. Энэ бол Монгол Улсын хавдар судлалын хөгжил дэлхийн түвшинд хүрсний нотолгоо юм гэлээ. ЭМ сайд залуу эмч, судлаач нарт хандан, "Эмч хүн нотолгоонд суурилсан шийдвэр гаргадаг. Ингэхийн тулд өөрөө судалгаа хийдэг байх ёстой. Хийсэн ажил бүр, эмчилсэн хүн бүрээ бүртгэж түүнийхээ үр дүнг бусадтайгаа хуваалцана гэдэг жинхэнэ эмч эрдэмтэн хүний ажил. Тиймээс өдөр бүр шинэ нотолгоог бусаддаа гаргаж өгч, хийж буй эмчилгээний аргаа ийм нотолгоонд суурилсан юм шүү гэж нотлохын төлөө хичээж, оюун санаагаа уралдуулан ажиллаарай" гэлээ. 19 дэх жилдээ зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд гадаад дотоодын эмч, судлаач, мэргэжилтнүүд 60 гаруй бүтээлээ ирүүлсэн байна.

Үзсэн: 3787

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна