“Youth in Diplomacy” өдөрлөг зохион байгууллаа
Өдөрлөгт 100 орчим оролцогч хамрагдан, олон талт хамтын ажиллагаанд залуусын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран “Youth in Diplomacy” өдөрлөг зохион байгууллаа. Нээлтийн үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Б.Мандхай нар үг хэлж, Монгол Улсын гадаад бодлого, дипломат албанд шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэх, тэдний оролцоог дэмжих, НҮБ-ын хүрээнд залуусын дуу хоолойг тогтмол хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Энэ үеэр Гадаад харилцааны яамны залуу дипломатчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, МУИС-ийн Олон улсын харилцааны оюутнууд, мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын залуу ажилтан зэрэг 100 орчим оролцогч хамрагдан, олон талт хамтын ажиллагаанд залуусын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Үзсэн: 3597
Tweet