Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Ноён Хирохито Тодаг хүлээн авч уулзав


Densmaa 2025-10-27 11:10

Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч Талуудын бага хурлын 17 дугаар чуулганд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлэв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын түншлэл, зохицуулалт хариуцсан орлогч Хирохито Тодаг хүлээн авч уулзав. ТНБД Л.Мөнхтүшиг Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгждэг бүс нутгийн үйл явцад идэвхтэй хувь нэмэр оруулж ажиллахыг тууштай эрмэлзэж ирснийг онцолж, дамжин өнгөрөх тээвэр, цахим дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг салбарт Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар бүс нутгийн бусад улс оронтай туршлага, мэдээлэл хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улс бүс нутгийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг урагшлуулахын төлөө хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Ноён Хирохито Тода бүс нутгийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг урагшлуулахын төлөөх Монгол Улсын гаргаж буй идэвх, санаачилгыг өндрөөр үнэлж, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч Талуудын бага хурлын 17 дугаар чуулганд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлэв.

Үзсэн: 3547

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна