Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Чиг" брэндийг үйлдвэрлэгч “Брэнд гутал” компанид зочилов


Densmaa 2025-11-17 11:11

томоохон худалдааны сүлжээ, франчайз дэлгүүр “Үндэсний булан” байгуулах, сурагчийн дүрэмт хувцас, эрүүл мэндийн салбарын ажилчдад үндэсний үйлдвэрийн чанартай гутал хэрэглүүлэх санал дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар үндэсний "Чиг" брэндийг үйлдвэрлэгч “Брэнд гутал” компанийн үйлдвэрт зочилж, ажилтай нь танилцлаа. Тус компанийн тухайд үхрийн арьс, хонины нэхий, ямааны арьсаар эрэгтэй, эмэгтэй хүний “Чиг”, хүүхдийн “Маза” брэндийн өдөр тутмын 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоод болон гадаадад зах зээлд экспортлодог. Жилд 15 мянга орчим хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд тухайн орны цаг уур, хэрэглэгчдэд зориулсан судалгаа хөгжүүлэлтийн үндсэн дээр гаднын орнуудад бүтээгдэхүүнээ таниулж эхэлжээ. Экологийн цэвэр бүтээгдэхүүнээр импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх зорилготой “Брэнд гутал” компанийн удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарт импортыг орлох дотоодын худалдан авалтын эрчимжүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих саналаа илэрхийлэв. Тухайлбал, томоохон худалдааны сүлжээ, франчайз дэлгүүр “Үндэсний булан” байгуулах, сурагчийн дүрэмт хувцас, гутал болон эрүүл мэндийн салбарын ажилчдад үндэсний үйлдвэрийн чанартай гутал хэрэглүүлэх санал дэвшүүлжээ.

Үзсэн: 2753

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна