2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгов
Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг: "Бэлчээрийн эрүүл экосистем нь хүний амьдрал, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд чухлыг онцолсон" юм
Монгол Улсын санаачилгаар АНУ-ын Нью-Йорк хотноо 2022 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын үеэр 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон, манай улс Удирдах хорооны даргаар ажиллаж байна. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн Удирдах хорооны хурал Ром дахь НҮБ-ын ХХААБ-ын төв байранд боллоо. Хурлыг Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг удирдаж, энэ үеэр бэлчээрийн эрүүл экосистем нь хүний амьдрал, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд чухлыг онцолсон юм. Хурлаар Удирдах хорооны хамтран даргалагчаар Уругвай Улсыг сонгов. Мөн олон улсын жилийн үзэл баримтлал, агуулга, санхүүжилт, нээлт, сурталчилгааг хэрхэн хийх зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралд ХХААБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл, ХХААБ-ын Нарийн бичгийн дарга нарын холбогдох газрын удирдлагууд зэрэг 40 гаруй төлөөлөл биечлэн болон цахимаар оролцжээ.
Үзсэн: 2801
Tweet