Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Дэлхийн хүүхдийн өдрийг угтан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулган Төрийн ордонд боллоо
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг угтан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Чуулганаар монгол хүүхдийн хүсэл эрмэлзэл, үнэт зүйл, зорилгын талаар өөрсдийнх нь санал шийдлийг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх, цаашид батлах төрийн хууль, тогтоомжид тусгах зорилготой юм. Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний Зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар мэндчилгээ дэвшүүлснийг албаны хүмүүс чуулганы төлөөлөгч хүүхдүүдэд уламжиллаа. Монголын Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням үе тэнгийн найз нартаа урам, итгэл, мэдлэг өгсөн “Шинэ зууны хүүхдүүд” сэдвээр илтгэл тавьж, “Миний гэр бүл”, “Миний боловсрол”, “Миний сэтгэл зүй-эрүүл мэнд”, “Миний оролцоо”, “Миний цахим хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үзсэн: 6614
Tweet