Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ


Densmaa 2025-11-20 11:11

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн өдрүүдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн өдрүүдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажилласан юм. Хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг “Газар шим үйлдвэр” компанийн тухайд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, байцаа, лууван, сонгино, чинжүү, мөөг, жимс хадгалах хөргүүртэй зоорь барьж ашиглалтад оруулах гэж байна. Мөн Нидерландаас кетчуп үйлдвэрлэх машин, лонхонд савлах шугам машин зэргийг авчээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд  8.29 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол энэ онд 10.8 сая болон өсжээ. Мөн “Очир дагинас” компани хоёр үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. 2005 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн тус компани өдгөө 156 ажилтантай, өдөрт 50 тн, жилд 13 мянган тонн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Зээл авснаар үйлдвэрлэл болон хөргөлттэй зоорийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, өдөрт 35-40 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон тухай компанийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин танилцууллаа. Тус компани 2018 оноос гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хоёр төрлийн  бүтээгдэхүүнээ Солонгосын зах зээлд нийлүүлж байсан бол өдгөө 20 төрөл болжээ.

Үзсэн: 6568

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна