Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан дурсгалын марк гаргав


Densmaa 2025-11-24 11:11

Энэхүү марк нь Өндөр гэгээний хонх очир барьсан шүтээн хөргийг дүрсэлж чимэглэл хэсэгт Занабазарын бэлгэдэл дүрүүдийг бүтээжээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн түүхэн ойн хүрээнд үнэ цэнтэй өвийг бүтээн бий болгосон эрхэм хүмүүнд зориулан дурсгалын марк хэвлүүлэн олон улсын шуудангийн харилцаанд өнөөдрөөс эхлэн түгээж эхэллээ. Дурсгалын марк нь цаг хугацааны хил даван үндэсний бахархал, соёлын өвийг дэлхий дахинд түгээсээр ирсэн  нэгэн соёлын элч юм. Олон улсын шуудангийн харилцаанд түгээх нээлтийн үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд болж, тусгай технологийн блок маркийг олон нийтэд танилцуулав. “Энэхүү марк нь Өндөр гэгээний  хонх очир барьсан шүтээн хөргийг дүрсэлж чимэглэл хэсэгт Занабазарын бэлгэдэл дүрүүдийг бүтээж ар талд нь дэлхийн  нийтээрээ эв найрамдалтай амьдрах утга санааг илэрхийлсэн “Жанлавцогзол” номын гол хэсгийг Төвд бичгээр буулгасан нь ихээхэн онцлог” болсон хэмээн тодотгов. Маркийг бүтээхэд шаазан урлаач Х.Хадхүүгийн уран бүтээлүүдээс дүрслэн, ар талд нь зүрхэн тарниудыг төвөд бичгээр оруулан зураачаар Б.Баярхүү, дизайнер Ж.Ганхуяг нар ажилласан  байна. Монгол маркийн түүхэнд 1988 онд “Занабазарын уран бүтээл” сэдэвт долоон нэрийн маркийг гүйлгээнд гаргаж байв.

Үзсэн: 5924

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна