Дифлимпын зуны XXV наадам боллоо
Энэ удаагийн наадамд 81 орны 3200 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцлоо
Японы нийслэл Токио хотод дифлимпын зуны XXV наадам болж, Монгол баг тамирчид хоёр хүрэл медальтай эх орондоо ирж байна. Энэ удаагийн наадамд 81 орны 3200 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцлоо. Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Францын нийслэл Парис хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээн “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулжээ.
Үзсэн: 1508
Tweet